Өвөрхангай аймгийн Татварын газрын 2024, 2025 онуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Сангийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ДАСХШ/03 тоот удирдамж, аймгийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр баталсан 29/03 тоот удирдамжуудын дагуу Өвөрхангай аймгийн Татварын газрын 2024, 2025 онуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 2024, 2025 онуудын санхүүгийн тайлан гаргалт,  нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн бусад үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ, тайланг хуулийн хугацаанд гаргаж хэвшсэн, нягтлан бодох бүртгэл хөтлөлт сайн, батлагдсан бүртгэлийн бодлого горимын дагуу явагдаж байна.

Татвар хураалтын ажлыг дүгнэхдээ төлөвлөгөөг хэдэн хувьтай биелүүлсэн,  татварын системээс татварын нэр төрөл тус бүрээр тухайн оны ногдол болон гүйцэтгэл хэдэн хувьтай явж байгааг сар, улирал бүрээр хяналт тавьж ажилладаг хэдий ч зарим сумдын татварын байцаагч нар орлогын төлөвлөгөөг нэр төрлөөр биелүүлэх талаар санал санаачилгатай ажилдаггүй байдал ажиглагдлаа.

Дээрх нөхцөл байдлаас харахад дотоод аудитын хорооноос 2021 онд татварын орлогыг нэр төрлөөр нь бодит тоо үзүүлэлтэд тулгуурлан нөөц боломжийг бүрэн дайчлан оруулахаар төлөвлөлтийг хийж ажиллахыг аймгийн Татварын газрын даргад үүрэг болгосноос бодит тоо үзүүлэлтэд тулгуурлан төлөвлөлтийг хийж байгаа боловч татварын нэр төрлөөр зарим орлогын төлөвлөгөө биелээгүй нь энэ тогтоолын хэрэгжилт хангалттай хэрэгжээгүй байна гэж дүгнэсэн.  

Энэ удаагийн шалгалтаар санхүүгийн болон үйл ажиллагаатай холбоотой төлбөр зөрчил илрээгүй, цаашид анхаарч ажиллах 7 заалт бүхий зөвлөмж өгсөн. 

 

2026 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 16 1 5 31%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 6 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 3 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 3 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 3 0 3 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 1 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 4 0 4 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 2 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2026 онд 3629 иргэн 122404 удаа, 2025 онд 9703 иргэн 167202 удаа үзсэн байна