Гучин-Ус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны санхүүгийн үйл
ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай
Аймгийн
Засаг даргаар батлуулсан 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт,
дотоод аудитын газрын даргын 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр баталсан 29/16 дугаар удирдамжийн дагуу Гучин-Ус
сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд
хяналт шалгалт хийж, тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл
ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ
тайланг хуулийн хугацаанд гаргаж, төсөв
хөрөнгийг зарцуулахдаа холбогдох нотлох анхан шатны баримтуудыг бүрэн
бүрдүүлсэн байгаа ч төрийн алба хаасан нэмэгдлийг илүү, дутуу олгосон,
ээлжийн амралтын мэдэгдэл бичдэггүй, ээлжийн амралт олгох тухай тушаалыг 1
дүгээр улиралд багтаан гаргаагүй, тушаалын дугаар орхигдуулсан, барилгын болон
тээврийн хэрэгслийн хувийн хэргийг бүрэн гүйцэд хөтлөөгүй, өмч
хамгаалах зөвлөлийн хийсэн ажил байхгүй, дотоод хяналт хийхдээ удирдамж гарган байгууллагын даргаар
батлуулаагүй, дотоод хяналтын журмаа батлаагүй, шилэн дансны мэдээллийг дутуу
байршуулсан зэрэг зөрчлүүд нь санхүүгийн үйл
ажиллагаанд дотоод хяналтыг шат шатандаа тавин. ажиллах механизм
бүрдээгүй, санхүүтэй холбоотой гарсан хуулийг судалж, мэргэжил арга зүйн
туслалцаа авч ажиллаагүй зэргээс
үүдэлтэй байна. Ийм төсвийн захирагч болон санхүүгийн ажилтнууд төсөв
санхүүгийн үйл ажиллагааны талаарх мэдлэг мэдээллээ сайжруулах, холбогдох
хууль, дүрэм журмыг судлаж мэдэх, зөв хэрэглэх, дотоод хяналтын нэгжийн үйл
ажиллагааг сайжруулах, санхүүгийн ажилтнууд төсвийн шууд захирагчийг мэргэжил
арга зүй, мэдээллээр сайн хангаж ажиллахад анхаарах шаардлагатай байна.
Энэ удаагийн шалгалтаар цалин хөлстэй нэмэгдэлтэй холбоотой
501,030 (таван зуун нэг мянга гуч) төгрөгийн
зөрчил илэрч, илүү олгосон нэмэгдэл 397,150 (гурван
зуун ерэн долоо мянга нэг зуун тавь)
төгрөгийг буцаан
төлүүлэх, дутуу олгосон нэмэгдэл 103,880 (нэг
зуун гурван мянга найман зуун ная)
төгрөгийг нөхөн
олгуулахаар улсын ахлах байцаагчийн акт тогтоож, цаашид анхаарах 7 заалт бүхий
зөвлөмж өглөө.