Есөнзүйл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн Засаг даргаар батлуулсан 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2026 оны 06 дугаар сарын 11-ны өдөр баталсан 29/11 дугаар удирдамжийн дагуу Есөнзүйл сумын Ерөнхий боловсролын сургуулийн  2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар Хүний нөөцийн системд албан хаагчдын мэдээллийг хянаагүйгээс албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг илүү олгосон, ээлжийн амралтын мэдэгдлийг буруу бичдэг, ажлаас гарсан болон тогтоосон цалинг ажилчидад илүү олгосон, дотуур байрны болон үдийн цай хөтөлбөрийн зардлыг нормативт зардлаас илүү зарцуулсан, захирал, нягтлан бодогч, дотоод хяналтын нэгж хүүхдийн хоолны зардлыг нормативт хэмжээнд зарцуулж байгаа эсэхэд хяналт тавьдаггүй, тооллогын баримт болон бүртгэлд тооллогын комисс, эд хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулаагүй, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, томилолтын гүйцэтгэлийн тайлан бичээгүй, замын хуудасны огноо зөрүүтэй зэрэг нь төсвийн захирагчийн болон санхүүгийн ажилтны хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл дутмаг, санхүүгийн үйл ажиллагаанд тавих шат дараалсан болон дотоод хяналтыг хийж хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой гэж дүгнэлээ.

Иймд цаашид төсвийн захирагч болон санхүүгийн ажилтнууд төсөв санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мэдлэг мэдээллээ дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авах, санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах шаардлагатай.

Энэ удаагийн шалгалтаар цалин хөлс, нэмэгдэлтэй холбоотой 1,977,066 (нэг сая есөн зуун далан долоон мянга жаран зургаа) төгрөг, анхан шатны баримттай холбоотой 1,044,000 (нэг сая дөчин дөрвөн мянга) төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нормативт зардлаас илүү зарцуулсан 1,267,335 (нэг сая хоёр зуун жаран долоон мянга гурван зуун тав) төгрөг нийт 4,288,401 (дөрвөн сая хоёр зуун наян найман мянга дөрвөн зуун нэг) төгрөгийн зөрчил илрүүлж, илүү олгосон цалин 1,977,066 (нэг сая есөн зуун далан долоон мянга жаран зургаа) төгрөгийг суутган тооцохоор улсын ахлах байцаагчийн акт тогтоож, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 2 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, цаашид анхаарах асуудлаар 5 заалт бүхий зөвлөмж өгч ажиллалаа.

2026 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 16 1 5 31%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 6 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 3 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 3 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 3 0 3 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 1 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 4 0 4 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 2 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2026 онд 3629 иргэн 122548 удаа, 2025 онд 9703 иргэн 167202 удаа үзсэн байна