Төгрөг сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хороогоор батлуулсан 2026 оны төлөвлөгөө, Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын даргын 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 29/07 дугаар удирдамжийн дагуу Төгрөг сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийхэд ээлжийн амралтын хуваарь баталсан тушаал гаргадаггүй, мэдэгдлийг буруу бичдэг, ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчидтай ээлжийн амралтын эцсийн тооцоо хийдэггүй, төрийн алба хаасан нэмэгдлийг илүү олгосон, илүү цагийн нэмэгдэл хөлсийг дутуу олгосон, өдөр тутмын эмийн зарлагад нэг бүрийн болон бүгд үнийг бичдэггүй, хүнсний болон эмийн үлдэгдэлд тавих хяналт сул, эд хөрөнгийн ашиглалтын картыг хөтлөөгүй, барилгын болон тээврийн хэрэгслийн хувийн хэргийг бүрэн гүйцэд хөтлөөгүй, эм боох материал, түлш шатахууны худалдан авалтыг тендер зарлаагүй шууд худалдан авалт хийсэн, төсөв хооронд зохицуулалт хийлгүйгээр зориулалт бусаар зарцуулсан, шилэн дансны мэдээллийг хуулийн хугацаанд бүрэн гүйцэт мэдээлээгүй, эрсдэлд суурилсан дотоод хяналтын төлөвлөгөө гаргаагүй зэрэг зөрчлүүд гарсан.

Энэ удаагийн шалгалтаар цалин хөлстэй холбоотой 1,538,847 (нэг сая таван зуун гучин найман мянга найман зуун дөчин долоо) төгрөг, зориулалт бус зарцуулалт 1,864,598 (нэг сая найман зуун жаран дөрвөн мянга таван зуун ерэн найм) төгрөг, шилэн дансанд мэдээлэл дутуу байршуулсан 15,774,590 (арван таван сая долоон зуун далан дөрвөн мянга таван зуун ер) төгрөг, шууд худалдан авалт хийсэн 149,073,011 (нэг зуун дөчин есөн сая далан гурван мянга арван нэг) төгрөг, нийт 168,251,046 (нэг зуун жаран найман сая хоёр зуун тавин нэгэн мянга дөчин зургаа) төгрөгийн зөрчил илэрч, дутуу олгосон цалин 1,374,349 (нэг сая гурван зуун далан дөрвөн мянга гурван зуун дөчин ес) төгрөгийг нөхөж олгох, илүү олгосон 164,498 (нэг зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун ерэн найм) төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоож, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 4 заалт бүхий улсын ахлах байцаагчийн албан шаардлага өглөө. 

2026 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 16 1 5 31%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 6 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 3 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 3 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 3 0 3 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 1 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 4 0 4 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 2 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2026 онд 3629 иргэн 122545 удаа, 2025 онд 9703 иргэн 167202 удаа үзсэн байна