Өвөрхангай аймгийн Татварын газрын 2024, 2025 онуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай
Сангийн сайдын 2026 оны
04 дүгээр сарын 06-ны өдрийн ДАСХШ/03 тоот удирдамж, аймгийн Засаг даргын 2026
оны 04 дүгээр сарын 10-ны өдөр баталсан 29/03 тоот удирдамжуудын дагуу
Өвөрхангай аймгийн Татварын газрын 2024, 2025 онуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 2024, 2025 онуудын санхүүгийн тайлан гаргалт, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн
бусад үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил
гүйлгээний мэдээ, тайланг хуулийн хугацаанд гаргаж хэвшсэн, нягтлан бодох
бүртгэл хөтлөлт сайн, батлагдсан бүртгэлийн бодлого горимын дагуу явагдаж
байна.
Татвар хураалтын ажлыг
дүгнэхдээ төлөвлөгөөг хэдэн хувьтай биелүүлсэн,
татварын системээс татварын нэр төрөл тус бүрээр тухайн оны ногдол болон
гүйцэтгэл хэдэн хувьтай явж байгааг сар, улирал бүрээр хяналт тавьж ажилладаг
хэдий ч зарим сумдын татварын байцаагч нар орлогын төлөвлөгөөг нэр төрлөөр
биелүүлэх талаар санал санаачилгатай ажилдаггүй байдал ажиглагдлаа.
Дээрх нөхцөл байдлаас
харахад дотоод аудитын хорооноос 2021 онд татварын
орлогыг нэр төрлөөр нь бодит тоо үзүүлэлтэд тулгуурлан нөөц боломжийг бүрэн
дайчлан оруулахаар төлөвлөлтийг хийж ажиллахыг аймгийн Татварын газрын даргад
үүрэг болгосноос бодит тоо үзүүлэлтэд тулгуурлан төлөвлөлтийг хийж байгаа
боловч татварын нэр төрлөөр зарим орлогын төлөвлөгөө биелээгүй нь энэ тогтоолын
хэрэгжилт хангалттай хэрэгжээгүй байна гэж дүгнэсэн.
Энэ удаагийн шалгалтаар
санхүүгийн болон үйл ажиллагаатай холбоотой төлбөр зөрчил илрээгүй, цаашид анхаарч ажиллах 7 заалт бүхий зөвлөмж өгсөн.