Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудын худалдан авах ажиллагаанд дотоод аудит хийсэн тухай
Өвөрхангай
аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2026 оны гүйцэтгэлийн
төлөвлөгөө, Монгол улсын сангийн сайдын 2026 оны 04
дүгээр сарын 16-ны өдрийн 01/3386 дугаар Худалдан авах ажиллагааны тайлан,
мэдээ ирүүлэх тухай албан бичгийн болон аймгийн Засаг даргын баталсан 29/03
тоот удирдамжийн дагуу Өвөрхангай аймгийн худалдан авах ажиллагааны явц байдлыг
үнэлж дүгнэх, илэрсэн асуудалд зөвлөмж өгөх, дотоод аудит хийж гүйцэтгэлээ.
Аудитын зорилго:
Өвөрхангай аймагт 2026 онд улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны
төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжилт нь Төрийн болон орон нутгийн өмчийн
хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж болон
холбогдох журамд нийцэж байгаа эсэх, худалдан авах ажиллагааны ил тод, шударга,
өрсөлдөх тэгш байдлыг хангаж байгаа эсэх, эрсдэлийн удирдлага болон дотоод
хяналтын тогтолцоо үр нөлөөтэй хэрэгжиж байгаа эсэх зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн асуудлыг засаж
сайжруулахад чиглэсэн зөвлөмж боловсруулахад оршино.
Аудитын хамрах хүрээ, хязгаарлалт: Дотоод
аудитад худалдан авах ажиллагааны 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд
зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр зохион байгуулсан тендер зохион байгуулалт,
шалгаруулалт, үнэлгээний явц, гэрээ байгуулах шатны үйл ажиллагааг хамруулна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ.