Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай
Аймгийн Засаг даргаар батлуулсан 2026 оны төлөвлөгөө, Санхүүгийн хяналт,
дотоод аудитын газрын даргын 2026 оны 06 дугаар сарын 04-ны өдөр баталсан 29/07 дугаар удирдамжийн
дагуу Төгрөг
сумын Засаг
даргын Тамгын газрын 2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг 2026
оны 06 дугаар сарын
08-ны өдрөөс эхлэн
хийж гүйцэтгэлээ.
Тухайн
байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж,
санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг гаргаж хэвшсэн боловч захирамж,
тушаал шийдвэрээр хөрөнгө зарцуулсан анхан шатны баримт дутуу, нягтлан бодох бүртгэлийн
бодлогын баримт бичиг байхгүй, 2022 онд
хийгдсэн дотоод аудитын зөвлөмжийн зарим заалтын хэрэгжилт хангалтгүй, цалин, томилолт илүү олгосон, бараа материалын
орлогын баримтыг бараа материалын тайланд дутуу хавсаргасан, өмч хамгаалах
зөвлөлийн үйл ажиллагаа тогтворжоогүй зэрэг нь дотоод хяналтын баг санхүүгийн үйл ажиллагаанд хяналтыг
тавьж ажиллаагүй, санхүүгийн ажилтан холбогдох албан хаагчдыг мэргэжил арга
зүйгээр хангах ажил дутмаг зэргээс эдгээр зөрчлүүд илэрч байна гэж дүгнэлээ.
Энэ
удаагийн шалгалтаар анхан шатны баримттай холбоотой 9,888,000
(есөн сая найман зуун наян найман мянга) төгрөг,
илүү олгосон цалин 397,670 (гурван зуун
ерэн долоон мянга зургаан зуун дал) төгрөг, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шагнал урамшуулал, хүндэтгэл үзүүлэхэд 21,040,000
(хорин нэгэн сая дөчин мянга) төгрөгийг
зарцуулсан, зориулалт бус зарцуулалт 2,688,000
(хоёр сая зургаан зуун наян найман мянга) төгрөг нийт 34,013,670 (гучин дөрвөн
сая арван гурван мянга зургаан зуун дал) төгрөгийн зөрчил илэрч, илүү олгосон
томилолт 170,000 (нэг зуун далан мянга) төгрөг , илүү олгосон цалин 397,670 (гурван зуун ерэн долоон мянга зургаан зуун
дал) төгрөгийг буцаан төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт, зориулалт бус
зарцуулалт 2,688,000 (хоёр сая зургаан зуун наян найман мянга) төгрөгийг цаашид давтан
гаргахгүй байх улсын байцаагчийн албан шаардлага, 8 заалт бүхий зөвлөмжийг өгч ажиллалаа.