Есөнзүйл сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

        Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2026 оны 06 дугаар сарын 11-ны өдөр баталсан 29/10 дугаар удирдамжийн дагуу Есөнзүйл сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2026 оны 06 дугаар сарын 15-ний өдрөөс 5 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ.

            Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүгийн үйл ажиллагаа, худалдан авах ажиллагаа, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж иржээ. Гэвч 2025 онд малын тоо толгойн албан татварын орлогоор хийгдэх иргэдээс нэмэлтээр ирсэн саналыг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлээгүй, эрэмбэлсэн саналын тоо иргэдээс ирүүлсэн саналын тооноос зөрүүтэй, иргэдээс саналын хуудас авахдаа иргэдээс хангалттай хэмжээний санал аваагүй, 2 дугаар багын Засаг даргаас сумын Засаг даргад хүргүүлсэн санал эрэмбэлсэн жагсаалт хүргүүлэх тухай албан тоот огноо, дугааргүй, тухайн онд хэрэгжсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хяналтыг бүрэн тавьж ажиллаагүй, хөрөнгө зарцуулах шийдвэр гаргахдаа аль зардлаас гаргахыг тодорхой тусгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх мэдэгдлийг дутуу бөглөсөн, тухайн ажлуудыг хүлээн авах ажлын хэсгийг томилсон тушаал байхгүй зэрэг зөрчлүүд гарсан нь “Төсвийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулиуд, Монгол Улсын Засгийн газрын “Жишиг хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 271-р тогтоол, Орон нутгийн хөгжлийн сангийн журмын заалтуудыг үйл ажиллагаандаа бүрэн гүйцэд мөрдөж ажиллаагүйтэй холбоотой байна. Цаашид давтан гаргахгүй байх 6 заалт бүхий зөвлөмжийг ажиллалаа.

2026 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 16 1 5 31%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 6 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 3 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 3 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 3 0 3 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 1 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 4 0 4 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 2 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2026 онд 3629 иргэн 122549 удаа, 2025 онд 9703 иргэн 167202 удаа үзсэн байна