Аймгийн Засаг даргаар батлуулсан 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө,
Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны
өдөр баталсан 29/01 дүгээр удирдамжийн дагуу Монгол улсын Сангийн яамны улсын
ахлах байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Зөрчлийг шалгаж хариу
ирүүлэх тухай” 15/01-09 дугаартай албан шаардлагын хүрээнд 2023, 2024, 2025 онд
улсын болон орон нутгийн төсөв, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө
оруулалт, барилга, автомашин, тоног төхөөрөмжийг актлах, дуудлага худалдаагаар
худалдах, хоёрдогч түүхий эд болгон худалдах шийдвэрийн хэрэгжилт,
санхүүгийн үйл ажиллагаанд хяналт
шалгалт хийж, шалгалтаар
2023-2025 онд улсын болон орон нутгийн төсвийн, аймгийн Орон нутгийн хөгжлийн
сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн хөрөнгүүдийн бүртгэл хөтлөлт, ашиглалтыг
шалгахад зарим төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхдээ санхүүжилтийг он дамжуулан
эсвэл хэт жижиглэн хуваарилснаас гүйцэтгэгч тал ажлыг гэрээнд заасан хугацаанд
чанартай хийж гүйцэтгэх, ашиглалтад оруулах ажил удааширсан, гэрээнд заасан
заалтуудыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, захиалагч тал ажлын гүйцэтгэлийн явцад
техник хяналтыг хангалтгүй хийснээс зарим ажлууд чанартай хийгдээгүй, төслийн
ажил дуусаагүй болон хэрэгжиж дууссан хэдий ч ашиглалтад хүлээн аваагүй байхад санхүүжилтийг бүрэн
олгосон, зарим гэрээнд санхүүжилтийг хэрхэн яаж олгох талаар тодорхой хуваарь
гарган тусгаагүй, гэрээний заалтаа мөрдөж ажилладаггүй, төсөл арга
хэмжээгээр хэрэгжсэн хөрөнгүүдийг илүү, дутуу дүнгээр бүртгэдэг, сумдад өгсөн
мотоциклүүдэд тээврийн хэрэгслийн дугаар аваагүй, татвар, даатгал, оношилгоонд
хамруулаагүй зэрэг зөрчлүүд гарч байгаа нь гүйцэтгэгч талын ажлыг үнэлж дүгнэх,
хариуцлага тооцох зэрэг гэрээнд тусгагдсан заалтуудын хэрэгжилтэд тавих
захиалагчийн хяналт сул, төсөл арга хэмжээгээр хэрэгжсэн хөрөнгүүдийг бүртгэлд
үнэн зөв бүртгэсэн эсэх болон хөрөнгийн ашиглалт зэрэгт аймгийн Орон нутгийн өмчийн
газраас
тавих хяналт сул, ажлын зохион байгуулалт хангалтгүй, хэлтэс агентлагуудын
ажлын уялдаа холбоо байхгүй зэргээс үүдэлтэй гэж дүгнэлээ.
2023–2025 онд гарсан Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал
болон Засаг даргын үндсэн хөрөнгийг актлах, худалдах, шилжүүлэх тухай
шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхэд хөрөнгийн дахин үнэлгээ
хийхдээ бодитой бус үнэлгээ хийсэн, эсвэл анх хөрөнгө худалдан авахдаа чанаргүй
хөрөнгө худалдан авсан зэргээс үүдэлтэйгээр үлдэх өртөгтэй хөрөнгийг акталсан,
зарим хөрөнгийг тогтоосон үнэлгээнээс бага үнээр худалдсан, дуудлага худалдааны
баримтын бүрдүүлэлт дутуу, худалдан авагчтай гэрээ байгуулаагүй, 1 оролцогчтой
дуудлага худалдааг хүчинтэй гэж үзэн автомашиныг худалдсан, хөрөнгө худалдсаны
орлогыг бүрэн төвлөрүүлээгүй, хоёрдогч түүхий эд болгон худалдсаны орлогыг он
дамнаж төлүүлдэг, төлбөр төлөгдөөгүй хөрөнгүүдийг бүртгэлээс хассан, актлагдсан
тээврийн хэрэгсэл
тогтоогдсон, хулгайд алдагдсан тохиолдлууд бүртгэгдсэн, актлагдсан хөрөнгүүдийг
хүлээн авсан хүлээлгэн өгсөн тухай акт баримт үйлддэггүй зэрэг зөрчил нь
дуудлага худалдаагаар
оруулах хөрөнгүүдийн үнэлгээг бодит нөхцөлд нийцүүлэн тогтоогоогүй, зарим
хөрөнгүүдийг хэт өндөрөөр үнэлсэн, дуудлага худалдаа зохион байгуулах комисс нь
худалдан борлуулсан хөрөнгүүдийн орлого төвлөрүүлэлтэд хяналт тавих үүрэгтэй
боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, уг комисст Орон нутгийн өмчийн газрын нягтлан
бодогч, нярав, холбогдох мэргэжилтэн байнга орж ажиллаж байгаа боловч эдгээр
албан хаагчид ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан, хөрөнгүүдийг худалдан борлуулах үйл
ажиллагаанд тавих дотоод хяналт болон бусад шат шатны хяналтыг
хэрэгжүүлдэггүй, үр дүнг тооцдоггүй, тооллого тооцоо хийдэггүй, хөрөнгийн
хадгалалт,
хамгаалалт хэт сул, бүртгэл тооцоо байхгүй, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт
хангалтгүй зэргээс үүдэлтэй байна гэж дүгнэлээ. Дээрх зөрчил, дутагдлууд
нь төрийн болон орон нутгийн өмчийн бүрэн бүтэн байдал алдагдах, хөрөнгийг
шамшигдуулах, цаашлаад ашиглангийн үйлдэл гарах, төрд хохирол учрах, эд
хөрөнгийн үр ашиг буурах зэрэг эрсдэл үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Энэ удаагийн шалгалтаар хөрөнгийг
илүү дүнгээр бүртгэсэн 1,355,000,027
(нэг тэрбум гурван зуун тавин таван сая хорин долоо) төгрөг, орлогод аваагүй
болон дутуу орлогод авч бүртгэсэн 645,114,964 (зургаан зуун дөчин таван сая нэг
зуун арван дөрвөн мянга есөн зуун жаран дөрөв) төгрөг, гэрээнд заасан хугацаанд
ашиглалтад оруулаагүй 2,328,584,910 (хоёр тэрбум гурван зуун хорин найман сая
таван зуун наян дөрвөн мянга есөн
зуун арав) төгрөг, хөрөнгө худалдсаны 16,423,673 (арван зургаан сая дөрвөн зуун
хорин гурван мянга зургаан зуун далан гурав) төгрөгийг орлого дансанд
төвлөрүүлээгүй, нийт 4,345,123,574 (дөрвөн тэрбум гурван зуун дөчин таван сая
нэг зуун хорин гурван мянга таван зуун далан дөрөв) төгрөгийн зөрчил илэрч,
шалгалтын хугацаанд хөрөнгө худалдсаны орлого дансанд 2,850,000 (хоёр сая
найман зуун тавин мянга) төгрөгийг төвлөрүүлүүлж, хөрөнгө худалдсаны 13,573,673
(арван гурван сая таван зуун далан гурван мянга зургаан зуун далан гурав)
төгрөгийн орлого төвлөрөөгүй, хөрөнгийг илүү орлогод авч бүртгэсэн 1,355,000,027
(нэг тэрбум гурван зуун тавин таван сая хорин долоо) төгрөг, орлогод аваагүй
болон дутуу орлогод авч бүртгэсэн 645,114,964 (зургаан зуун дөчин таван сая нэг
зуун арван дөрвөн мянга есөн зуун жаран дөрөв) төгрөгийн зөрчлийг арилгуулахаар
17 заалт бүхий 9 албан шаардлага өглөө.